АЙМГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАА

Аймгийн Засаг даргын орлогч С.Одбаяраар ахлуулсан баг өнөөдөр /2021.04.13/ аймгийн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн гүйцэтгэгч “Жи эм си прожект индиа” компани үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж, усан хангамж, агуулах, зам талбайн ажлын явцыг аймгийн удирдлагуудад танилцуулсан юм. Ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгч компаниуд нь орон нутгийн худалдаа үйлчилгээ эрхлэгчдээс хүнсний болон өргөн хэрэглээний барааг худалдан авч байна. Цаашид бизнесийн хөгжлийг дэмжих жилийн хүрээнд орон нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллах талаар санал солилцов. Аймгийн удирдлагууд гүйцэтгэгч компаниудын ажлын байр, ажилчдын тусгаарлах байрыг үзэж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, халдвар хамгааллын дэглэмийг баримтлан ажиллах чиглэл өглөө.

ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН АЖИЛЧДЫН ХОТХОНЫ ЭХНИЙ БАРИЛГА УДАХГҮЙ АШИГЛАЛТАД ОРНО

Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр Батлан хамгаалах яам, туслан гүйцэтгэгчээр орон нутгийн дөрвөн компани ажиллаж, эхний ээлжийн барилга энэ оны 6-р сард ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Тус хотхоны дулааны магистрал шугам сүлжээний ажлыг гүйцэтгэж дууссан бөгөөд бүтээн байгуулалтын ажил хугацаат хуваарийн дагуу үргэлжилж байна. Мөн Ковид-19 цар тахлын үед орон нутагт хэрэгжиж буй бүтээн байгуулалтын ажлыг тасралтгүй явуулах боломжийг хангаж, барилгын бараа материал татан авах ажлыг халдвар хамгааллын дэглэмийг мөрдөн шуурхай зохион байгуулан ажиллаж байна.  

ХАЛДВАРТЫН ЭМНЭЛГИЙН БАРИЛГЫН ЯВЦ 60 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

Халдвартын эмнэлгийн барилгын ажлыг Орон нутгийн хөгжлийн сангийн 2.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Төгс-Өнөд” ХХК гүйцэтгэж байна. Барилгын ажлын явц 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бөгөөд тус компани нь аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай гэрээ байгуулан орон нутгийн ажилгүй иргэдийг ажлын байраар ханган ажиллаж байгаа нь онцлог аж.

ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БАРИЛГЫН АЖЛЫН ЯВЦТАЙ ТАНИЛЦЛАААзийн хөгжлийн банкны 3.6 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн барилгын ажлыг "Комфорт импекс" ХХК гүйцэтгэж байна. Сайншанд суманд стандарт чанарын шаардлага хангасан цэвэрлэх байгууламжийг 2021 онд багтааж ашиглалтад  оруулснаар хоногт 3000м3 саарал ус боловсруулж ногоон байгууламжийн усалгаа, үйлдвэрлэлийн технологийн үйл ажиллагаанд ашиглах боломж бүрдэнэ.

100 ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН БАРИЛГЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Аймгийн төвөөс 20 км зайд 100 хүүхдийн зуслангийн барилгын ажил үргэлжилж байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Энержи парагон” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд барилгыu эко  материалаар чанартай гүйцэтгэх тал дээр анхаарч ажиллаж байна. Тус хүүхдийн зуслан нь хүүхдүүдийн байрлах модон байшин, задгай соёлын театр, багш ажилчдын байраас бүрдэх юм. Төлөвлөгөөний дагуу энэ оны долоодугаар сард ашиглалтад орвол эхний ээлжийн хүүхдүүд тус зусланд амрах юм.

САЙНШАНД СУМЫН 3-Р БАГИЙН ИРГЭДИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ ИРЭХ 8 САРД АШИГЛАЛТАД ОРНО

Сайншанд сумын 3-р багийн Иргэдийн хөгжлийн төвийн барилгын ажилтай танилцлаа. Тус барилгыг Орон нутгийн хөгжлийн сангийн 400 сая төгрөгөөр “Жи Ти Кей Эс” ХХК гүйцэтгэж байна. Иргэдийн хөгжлийн төв 2021 оны наймдугаар сард ашиглалтад орсноор 3-р багийн иргэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэнэ.

 640 ХҮҮХДИЙН СУРГУУЛИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Сайншанд сумын 6-р багийн нутаг дэвсгэрт 640 хүүхдийн сургууль Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд ашиглалтад орох юм. Тус бүтээн байгуулалтыг “Болор аграмба” ХХК гүйцэтгэж байна. Сургууль ашиглалтад орсноор аймгийн төвийн шинэ суурьшлын бүсэд амьдардаг иргэдийн хүүхдүүд тохилог сургуульд сурч боловсрох нөхцөл бүрдэнэ.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ