ХАНД - ДЭН - АА

Бүтээлч: Нямбуугийн Амаахүү
Хэмжээ: 104х76 см,
Бүтээлийн төвд цагаан дүртэй Санжааханд баруун мутартаа дамар, зүүндээ хонх барин хадамгай хавчуулж, арслан ширээнээ бадам цэцгийн саран мандал дээр бие билгүүний гэрэл цацруулан цогцлоно.
Тэрээр цэцгэн хээтэй улаан өмсгөл, ээмэг, зүүлт асаан, долгионтсон хар үснэртээ гурван хохимой шигтгэжээ. Түүний баруун талд шар дүртэй Ринчэнханд, хөх дүртэй Доржханд, зүүн талд улаан дүртэй Бадамханд, ногоон дүртэй Нацагханд оршино. Зургийн дээд талд Жанрайсиг, Нархажид, Доржпагмо бурхан, тэдгээрийн доор улааны ёсны лам, Найдан Мапанба болон улаан дүртэй дагина заларчээ.
Төв доор зургаан мутарт Гомбо, баруун талд дөрвөн нигуурт Шалши, зүүнтээ Балданлхам сахиус гал бадруулан зогсоно. Дэвсгэр хэсэгт шовх өндөр уул, архирах бар, арсланг дүрсэлжээ. Энэхүү бүтээлд таван дагины дүрийг өвөрмөц төрх байдалтай зохиомжилж монгол зурагт тэр болгон хэрэглэдэггүй ягаан, хөх, шар өнгө оруулан задгай утсан хатгамлаар урлажээ.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ