САРЫН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ /2021 оны 4-р сар/
Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас дулаан байна. Хур тунадас Дорноговийн хойд, баруун өмнөд хэсгээр ОЖД–аас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. (Зураг 6,7).
Нэгдүгээр арав хоногийн сүүл, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар агаарын температур өмнөх үеэсээ 3–8°С–аар хүйтэрнэ. Нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 5–10 м/с, нэгдүгээр арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар, хоёрдугаар арав хоногийн эхээр болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр нутгийн зарим газраар 16–18 м/с, зарим үед түр зуур 20–24 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурах төлөвтэй байна.
Зураг 11. Говийн аймгуудын нутгийн 2021 оны 4–р сарын температур, хур тунадасны явц
[Улаан – агаарын хамгийн их температур, хөх – агаарын хамгийн бага температур,
хар – агаарын дундаж температур, ногоон – хур тунадасны хэмжээ]
