СУМ ХООРОНД ИРГЭДИЙН ЗОРЧИХ ХӨДӨЛГӨӨНИЙГ ТОДОРХОЙГҮЙ ХУГАЦААГААР ХЯЗГААРЛАЛАА
Дорноговь аймгийн Засаг даргын А/155 Шуурхай арга хэмжээ авч хэрэгжүүлэх тухай захирамж 2021 оны гуравдугаар сарын 23-нд батлагдлаа. Тодруулбал,
- Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын батлагдсан тохиолдлын хавьтлыг тогтоох хүртэлх хугацаанд Замын-Үүд сумаас импортын бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа автомашинаас бусад иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагаас эхлэн түр хугацаагаар зогсоохоор боллоо.
- Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор зөвшөөрснөөс бусад тохиолдолд сум хооронд зорчих иргэн, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 15.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хягаарлалаа.
- Сүүлийн 14 хоногийн хугацаанд Улаабаатар хотоос аймаг, сумдад ирсэн, Замын-Үүд сумаас сүүлийн 7 хоногт бусад сумдад ирсэн болон гэрийн ажиглалтад байгаа иргэдийн тандалт судалгаа явуулж, бүртгэл хяналтыг сайжруулахаар боллоо.
- Халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа хэвийн тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, хүн хоорондын зайг барьж, ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагуудад зөвлөв.
