АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИССООС БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТУСЛАН ГҮЙЦЭТГЭХ 15 КОМПАНИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗЛАА
Аймгийн Онцгой комиссоос бүтээн байгуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг туслан гүйцэтгэх 15 компанийн төлөөлөлтэй уулзлаа. Тус уулзалтаар аймгийн Онцгой комиссын гишүүд болон холбогдох мэргэжилтнүүд Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, ажлын байранд хөдөлмөрийн аюулгүй байдал, халдвар хамгааллын дэглэмийг чандлан сахих Улаанбаатар хот болон бусад аймаг орон нутгаас бүтээн байгуулалтын ажлаар ирэх ажилчдын мэдээллийг урьдчилж аймгийн Онцгой комиссд мэдэгдэх шаардлагатайг онцоллоо. Мөн бүтээн байгуулалтын чиглэлээр шинээр ирсэн ажилчдыг хуучин ажилчдаас тусгаарлаж 7 хоног ажиглалт, тусгаарлалтад хянах тухай мэргэжлийн байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийг баримтлан ажиллахаар санал солилцов.
