ДЭЛХИЙН ОЙН ӨДӨР

НҮБ-ийн Ерөнхий Ассамблейгаас дэлхийн улс орнууд ой хамгаалах, ойн модны төрөл зүйлийг нэмэх бүх нийтээрээ мод тарих, арчилахад уриалах зорилгоор жил бүрийн 3 дугаар сарын 21-ны өдрийг Дэлхийн ойн өдөр болгон тунхагласан байна.
2014 он - Миний ой, бидний ирээдүй
2015 он – Ой - Уур амьсгал - Өөрчлөлт
2016 он - Ой ба Ус
2017 он - Ой ба энерги
2018 он - Ой ба тогтвортой хотууд
2019 он - Ой ба боловсрол
2020 он - Ой ба биологийн олон янз байдал: Алдаж боломгүй үнэ цэнэтэй уриатай тэмдэглэн өнгөрүүлсэн бол энэ жил Ой ба амьжиргаа - Хүн төрөлхтөн, эх дэлхийн тогтвортой байдал уриатай тэмдэглэнэ.
Дэлхийн хуурай газрын 31%, Монгол улсын газрын нэгдмэл сангийн 9.2%, Дорноговь аймгийн нийт нутаг дэвсгэрийн 116,893 га буюу 1.06 хувийг заган ой эзэлдэг.
Ой мод нь дэлхийн шим мандалын салшгүй хэсгийг бүрдүүлж, дулаарал, элсний нүүдлийг сааруулж, хөрс, усыг тогтворжуулж, ургамал, амьтны амьдрах таатай орчныг бүрдүүлэх экосистемийн чухал ач холбогдолтой байгалийн хамгийн чухал цэвэрлэх байгууламж юм.
Ойн хомсдлын 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэлтэй байдаг. Ой мод, байгаль орчноо хамгаалах, олон нийтэд ойлгуулж, мэдлэг олгох нь ирээдүй хойч үедээ үлдээж буй байгалийн үнэт өв юм.
ӨРГӨДӨЛ ГОМДОЛ