ГОЛОМТОТ БҮС НУТГААС ИРЭХ ИРГЭДИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАХААР ШИЙДВЭРЛЭЛЭЭ
Улсын Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийн дагуу аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб өнөөдөр (2021.03.13) 19.00 цагт хуралдаж 14 сумын Онцгой комисстой цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан дараах үүрэг чиглэл өгч ажиллалаа. Тодруулбал, цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хот болон голомтот бүс нутгаас ирж байгаа иргэдийн хөдөлгөөнийг 2021 оны 03-р сарын 15-ны 06.00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлахаар боллоо. Мөн Засгийн газрын тогтоолд заасны дагуу зайлшгүй зорчих иргэдээс (Ковид-19) халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэн бүрээс төлбөртэй түргэвчилсэн шинжилгээ авч аймгийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхээр тус тус шийдвэрлэлээ.
