ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТЫН ҮЗЛЭГИЙН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ҮҮРЭГ ӨГЛӨӨ
Аймгийн Засаг даргын орлогч Г.Март, Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ц.Содхүү, Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн дарга Ж.Сүхбаатар, Авто тээврийн төвийн Тээвэр бүртгэлийн мэргэжилтэн Д.Хоролсүрэн нар 2021 оны 03 сарын 10-ны өдөр уулзаж, аймгийн хэмжээнд бүртгэлтэй байгаа тээврийн хэрэгслийн Авто тээврийн төвийн бүртгэлийг Татварын хэлтсийн бүртгэлтэй тулгах, бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах, техникийн улсын хяналтын үзлэгт хамруулах, татвар төлөлтийг идэвхжүүлэх чиглэлээр үүрэг өгч ажиллалаа.
