2,5 САЯ ТОЛГОЙ МАЛ ХАВАРЖИЖ БАЙНА

    Мал аж ахуйн салбарын жилийн эцсийн мал тооллогын дүнгээр 2021 оны хавар 4494 малчин өрхийн 2,5 сая толгой мал хаваржих урьдчилсан төлөв гарсан. Отрын малчин өрхтэй нийт 4921 малчин өрхийн 2,8 сая мал хаваржиж байна. Аймгийн хэмжээнд 2020 оны жилийн эцсээр 1083418 толгой эх мал тоологдсон. Хаваржилтын эрсдэл багатай даван туулах зорилгоор 875793 толгой эх мал хээлтүүлэгт орж 718200 толгой төл хүлээн авах төлөвтэй байна. Аймгийн хэмжээнд нийт 540 өрхийн 300,2 мянган толгой мал өөрийн аймаг дотор оторлож байна.  Үүнээс хилийн зурваст  сумын 172 өрхийн 127,5 мянган  толгой мал, улсын тусгай хамгаалалттай бүс нутагт 3 сумын 155 өрхийн 69,9 мянган толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 173 өрхийн 83,1 мянган толгой мал, өөр аймагт 5 сумын  40 өрхийн 19,7 мянган  мал хаваржиж байна. Даланжаргалан, Айраг, Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Хатанбулаг, Эрдэнэ, Өргөн, Сайхандулаан, Улаанбадрах, Мандах, Хөвсгөл сумдад  Дундговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Баянхонгор, Төв, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Булган, Дорнод /10/ аймгийн нийт 435 өрхийн /1053 ам бүл/ 280,6 мянган толгой мал хаваржиж байна.

  Засгийн газрын 2020 оны 19 дугаар тогтоолоор тус Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 500 тн өвс, 100тн тэжээл, Сумдын нөөцөд 1400 тн өвс, 420 тн тэжээл нийт 1900 тн өвс, 520 тн тэжээл.бэлтгэх даалгавартайгаас одоогийн байдлаар.аймгийн аюулгүйн.нөөцөд 159,9 тнөвс, 43,тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 242,тн өвс, 37,5 тн үйлдвэрийн тэжээл байна. Малчдын төвшинд 2975,тн өвс, 344,9 тн үйлдвэрийн.тэжээл, 230,0 тн гар.тэжээл, 226,1 тн   давс хужир шүү байна. Айраг, Алтанширээ, Өргөн, Эрдэнэ, Замын-үүд сумдад малын зүй бус хорогдлоор  тэмээ-7, адуу-315, үхэр-736, хонь-4729, ямаа- 8412 бүгд 14199 толгой мал хорогдсон. Аймгийн хэмжээнд бэлчээрт инженерийн хийцтэй- 458, богино яндант-29, бетон хашлагат-534, энгийн уурхай -2100 нийт 3121 худаг ашиглагдаж байна. Мал аж ахуйн салбарын цаг үеийн мэдээ, мэдээллийг малчдад шуурхай хүргэх зорилгоор аймгийн засаг даргын 01-дүгээр  сарын 21-ны A/33 дугаар захирамжаар  2,075,000 сая төгрөгийн санхүүжилт гарган Мобиком, Скайтел компануудтай гэрээ байгуулан    “Масс мессеж” үйлчилгээг үргэлжлүүлэн малчдыг мэдээллээр ханган ажиллаж байна.

   2020-2021 онд аймгийн хэмжээнд адуу 23637, тэмээ 4028, үхэр 25139, хонь 247357, ямаа 222938 нийт 523099 толгой малыг хүнсэнд, хэрэгцээлэх болон зах зээлд борлуулах ажил хийгдэж байна. 2020.11.11-02.25-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд Хүнс, буюу зах зээлд 1171,31 тн мах бэлтгэсэн. Улаанбаатар хотруу  790 тн мах, амьдаар 1945 мал, Сайншанд суманд 381,31 тн мах, амьдаар 31982Өмнөговь аймагруу 1,7 тн мал нийлүүлээд байна.

    Өвөлжилт, хаваржилтыг эрсдэл багатай даван туулах зорилгоор орон нутагт “Малчдад туслах сайн үйлсийн аян өрнүүлэх” тухай ХХААГ-ын даргын 269 дугаар албан тоот чиглэлийг сумдад хүргүүлэн ажилласнаар  Даланжаргалан, Улаанбадрах, Замын-үүд, Өргөн, Иххэт, Сайншанд, Эрдэнэ, Дэлгэрэх, Алтанширээ сумд Малчдад туслах Сайн үйлсийн аян өрнүүлэн нийт  918 малчин өрхөд 230,4 сая төгрөгний тусламж үзүүлээд байна. /Даланжаргалан сум Малчдад туслах Сайн үйлсийн аян өрнүүлэх ажлыг эхлүүлснээр уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг 14 компаниас   76,6 сая   төгрөгийн тусламжийн хандивлан нийт  320 өрхөд 320 тонн нүүрс, 359 өрхөд 14360 боодол өвс ҮНЭГҮЙ тарааж өгөөд байна.

   Мөн Монголын Улаан загалмайн нийгэмлэг нь Олон улсын улаан загалмайн нийгэмлэг, Улаан хавирган сар нийгэмлэгүүдтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэлдээнд тулгууралсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн манай аймгийн  Айраг, Алтанширээ, Даланраргалан, Дэлгэрэх, Иххэт, Өргөн, Эрдэнэ сумдын нэн ядуу нийт 50 өрхөд  тус бүрд 240 мянган төгрөг, 5 сая төгрөгний эм болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийтусламжыг тус тус үзүүлсэн.

    Отрын малчид ирүүлсэн аймгуудыг малчдынхаа талаар яаралтай холбогдох арга хэмжээг авч ажиллахыг мэдэгдсэнээр Дундговь, Өвөрхангай аймгийн ЗД-аар ахлуулсан ажлын хэсэг мөн тухайн сумдын  ЗД нар ирж оторчдын нөхцөл байдалтай газар дээр нь  танилцан малчиддаа өвс,тэжээлийн тусламж үзүүлсэн.  / Дундговь аймаг 187 өрхөд тус бүрд нь 300000 төгрөгний тэжээл, Өвөрхангай аймаг 142 өрхөд тус бүрд нь 20400 эмийн багц, 35000 төгрөгний түлээ нүүрс, 300000 төгрөгний тэжээл, Говьсүмбэр 4 өрхөд 200000 төгрөгний дэмжлэг үзүүлсэн./ Ажлын хэсгийнхэн  тус аймагт отрын штаб байгуулах, өөрийн аймгийн малчиддаа ногдох өвс, тэжээлийг хуваарилах, шаардлагатай бол малын хөлийн татварыг тухайн суманд нь өгөх, худаг уст цэг гаргаж өгөх боломжийг судлах талаар мөн аймгийн ЗД, сумдын ЗД нартай хамтран ажиллах бодлогын гэрээ байгуулсан. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 212 дугаар тогтоолоор тус аймагт улсын нөөцөөс үнэ төлбөргүй 200 тн өвс, 50 хувийн хөнгөлөлттэй үнээр 200 тн тэжээл  ологсныг сумдад хуваарилан сумд малчдад хүргэх ажлыг зохион байгуулсан. Аймгийн засаг дарга, ЗД-ын орлогч, ОБГ-ын дарга, ХХААГ-ын дарга нар оролцсон ажлын хэсэг өвөлжилт хүндэрч хорогдол их гарсан Өргөн, Эрдэнэ сумдын цаг үеийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцан сум тус бүрт 1000 боодол өвс, 300 шуудай тэжээлийн дэмжлэг үзүүлсэн.

Зах зээлд борлуулагдаж байгаа өвс, тэжээлийн үнэ:

Аймгийн нөөц өвс-12500

Хайрхан зах- 96026565 

Өвс- 13000-15000 төгрөг,

Алтан тариа Хивэг-20000 төгрөг,

 Нүүдэл тэжээл 22000 төгрөг

Мандал зах-96654476  - Өег хивэг -22000

Сумдын аюулгүйн нөөцийн  өвс,тэжээл – 10000-15000 төгрөг, Тэжээл- 25000 төгрөгөөр борлуулагдаж байна.

ӨРГӨДӨЛ ГОМДОЛ