ОНӨААТҮГ-ийн ТУЗ-ийн мэдээлэл, ажиллах журам
|
№ |
Овог нэр |
Утасны дугаар |
Албан тушаал |
Тус зөвлөлд томилогдсон огноо |
|
1 |
Н.Батсугир |
94761001 |
ИТХ-ын нарийн бичгийн дарга |
2025.02.13 |
|
2 |
Д.Мэндбаяр |
96090096 |
Орон нутгийн өмчийн газрын дарга |
|
|
3 |
Г.Олзбаяр |
86038393 |
Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга |
2025.02.13 |
|
4 |
Чулуунсүхбаатарын Түвшинтөр |
99151316 |
Сайншанд сумын Засаг дарга /Төрийн төлөөлөл/ |
2025.02.13 |
|
|
||||
|
9 |
Баярсайханы Сайнжаргал |
95019533 |
Орон тооны гишүүн |
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 02 дугаар тогтоол |
ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ
АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ
Нэг. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Энэхүү журмын дагуу Төлөөлөн Удирдах Зөвлөл (цаашид "ТУЗ" гэх)-ийн бүрэн эрх, түүний гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага, зөвлөлийн үйл ажиллагааны журам болон зөвлөлөөс компанийн бусад эрх бүхий этгээдтэй харилцах харилцааг зохицуулна.
Хоёр.ТУЗ-ИЙН БҮРЭН ЭРХ
2.1. ТУЗ-өөс хуулийн заалт болон компанийн дүрмийн дагуу Шийдвэрлэх асуудлаас бусад компанийн гүйцэтгэх удирдлагад хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлнэ.
2.2. ТУЗ-ийн бүрэн эрх дараах үйл ажиллагааг хамаарна. Үүнд:
2.2.1. Гүйцэтгэх удирдлагын зөвлөмж, бэлтгэл ажлын дагуу компанийн жилийн санхүү, бизнес төлөвлөгөө гэх мэт компанийн стратеги, бизнесийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох;
2.2.2. Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх бүрэн эрхийг тодорхойлох;
2.2.3. Салбар, төлөөлөгчийн газар байгуулах, татан буулгах, тэдгээрийн дотоод журмыг батлах;
2.4. Компанийн гүйцэтгэх удирдлагыг чиглүүлэх, хянахтай холбоотой ТУЗ-ийн бүрэн эрх дараах үйл ажиллагааг хамарна. Үүнд:
2.4.1. Байнгын болон түр ТУЗ-ийн дэргэдэх хороодыг байгуулах;
2.4.2. Компанийг төлөөлөн гүйцэтгэх захирал, бусад албан тушаалтанд компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрх олгох;
2.4.3. Компанийн гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн нарийн бичгийн ажлын хөлсийг оролцуулан хөдөлмөрийн гэрээний нөхцөлүүдийг тодорхойлох;
2.4.4. Хөндлөнгийн аудитор томилох, түдгэлзүүлэх, түүнтэй байгуулах гэрээний нөхцөлүүдийг тодорхойлох;
2.4.7. Компанийн санхүү, бизнесийн үйл ажиллагаанд хөндлөнгийн аудит хийж, тусгай шалгалт явуулах хүсэлт гаргах;
2.4.8. Гүйцэтгэх захирал, ТУЗ-ийн нарийн бичгийн даргаас аман болон бичгээр үйлдсэн тайлан, чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай бичиг баримт, мэдээлэл авах хүсэлт тавих;
2.4.9. ТУЗ-ийн нарийн бичгийн даргыг томилох, чөлөөлөх;
2.4.10. Дараах дотоод журмуудыг батална. Үүнд:
2.4.10.1. Гүйцэтгэх захиралд холбогдох;
2.4.10.2. Эрсдэлийн менежмент;
2.5.10.3. Мэдээллийн бодлого;
2.4.10.4. ТУЗ-ийн нарийн бичигт холбогдох;
2.4.10.5. Салбар болон төлөөлөгчийн газар;
2.4.10.6. Нууцлалын болон дотоод мэдээлэл;
2.4.10.7. Компанийн санхүү, бизнесийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтын журам;
2.4.10.8. Засаглалын бодлого;
2.4.11. Хуульд заасан бусад асуудлууд.
2.5. Гишүүд нь компанийн гүйцэтгэх удирдлага, компанийн бүтэц, нэгжийн дарга нараас өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээлэл авах эрхтэй.
2.6. ТУЗ-ийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдээгүй асуудлуудыг гүйцэтгэх захирал, гүйцэтгэх удирдлагын багт шилжүүлэхгүй.
Гурав.ТУЗ-ИЙН ХУРАЛ
3.1. Шаардлагатай тохиолдолд ТУЗ-ийн хурлыг ТУЗ-ийн дарга өөрийн санаачилгаар улирал бүр нэг удаа зарлан хуралдуулах ба дараах албан тушаалтны саналын дагуу хуралдуулна. Үүнд:
3.1.1. ТУЗ-ийн гишүүн;
3.1.2. Компанийн гүйцэтгэх захирал;
3.2. ТУЗ-ийн хурал хуралдуулах саналыг бичгээр үйлдэж компани руу илгээх эсвэл компаниас ТУЗ-ийн нарийн бичгийн даргад хүргүүлнэ;
3.3. ТУЗ-ийн хурал хуралдуулах санал гаргасан огноог компанийн ТУЗ-ийн нарийн бичгийн даргын хүсэлт хүлээн авсан өдрөөр тодорхойлно.
3.4. Хурал хуралдуулах санал гаргасан хүн тухайн саналдаа гарын үсэг зурна.
3.5. Саналд дараах зүйлүүдийг дурдана. Үүнд:
3.5.1. Хурал хуралдуулах санал гаргасан хүний нэр;
3.5.2. Хэлэлцэх асуудлууд;
3.5.3. Хурлын төрөл.
3.6. Хүсэлт хүлээн авснаас хойш арав (10) хоногийн дотор ТУЗ-ийн дарга ТУЗ-ийн хурлыг зарлан хуралдуулна.
3.7. ТУЗ-ийн дарга хурал зарлахаас үндэслэлгүйгээр татгалзсан эсвэл хүндэтгэн үзэх шалтгааны улмаас үүргээ гүйцэтгэх боломжгүй бол, ТУЗ-ийн бусад гишүүн тус хурлыг зарлаж болно.
3.8. ТУЗ-ийн хурал болох огноо, газар, эхлэх цаг, хэлэлцэх асуудлын талаарх мэдэгдэл, хурлаар хэлэлцэх асуудалтай холбоотой болон хуралд бэлтгэхэд шаардлагатай мэдээллийг ТУЗ-ийн гишүүн тус бүрт болон энэ дүрмийн 3.1-т заасан хурал хуралдуулах санал гаргасан этгээдэд цахимаар эсвэл биечлэн хүргэх ба хурал болохоос нэг (1)-ээс доошгүй өдрийн өмнө мэдэгдэнэ.
3.9. ТУЗ-ийн анхны хурлыг ТУЗ-ийг сонгосноос хойш нэг сарын дотор хуралдуулна.
3.10. Анхны хурлын хэлэлцэх асуудалд дараах асуудлуудыг тусгана. Үүнд:
3.10.1. ТУЗ-ийн даргыг сонгох;
3.10.2. Компанийн бизнесийн чиглэлийг тодорхойлох;
3.10.3. ТУЗ-ийн хороонуудыг байгуулах.
3.11. ТУЗ-ийн хуралд ТУЗ-ийн нарийн бичиг болон бусад холбогдох албан тушаалтнуудын бэлтгэж ирүүлсэн дараах мэдээ, мэдээллийг танилцуулна. (ТУЗ-ийн хурлын материал)
3.11.1. Гүйцэтгэх удирдлагын зүгээс оруулж ирж байгаа материал нь компанийн үйл ажиллагаанд тулгарч байгаа үндсэн асуудал, учрах гол эрсдэлүүд болон түүнийг бууруулах арга хэмжээ, холбогдох арга хэмжээг аваагүй тохиолдолд үүсэх үр дагавар, хохирлыг хамарсан дүгнэлтийг багтаасан байна.
3.11.2. ТУЗ-ийн хурлын материалд дараах баримт бичгийг хавсаргана. Үүнд:
3.11.2.1. Гүйцэтгэх захирлын боловсруулсан компанийн голлох санхүүгийн болон санхүүгийн бус гүйцэтгэлийн үзүүлэлтүүд;
3.11.2.2. Санхүүгийн мэдээллийн иж бүрдэл баримт бичиг;
3.11.2.3. Зөвлөлийн төрөл бүрийн хурлын тэмдэглэл, зөвлөмж;
3.11.2.4. Маркетинг болон худалдааны тоо баримт;
3.11.2.5. Бүтээгдэхүүний талаарх мэдээ;
3.11.2.6. Дотоод аудиторын тайлан;
3.11.2.7. Бусад хэлэлцэх асуудалд шаардлагатай баримт бичгүүд;
3.12. ТУЗ-ийн хурлыг хүчинтэй болгох гишүүдийн хамгийн бага ирц нийт гишүүдийн (50%-иас багагүй) байна.
3.13. Хурал дээр санал хураалт явуулах үед зөвлөлийн гишүүн тус бүр нэг саналын эрхтэй байна.
3.14. ТУЗ-ийн нэг гишүүний саналын эрхийг нөгөө гишүүнд шилжүүлэх, саналын эрхийг өөр хүнд итгэмжлэлээр дамжуулах үйл ажиллагааг зөвшөөрөхгүй.
3.15. ТУЗ-ийн дарга хуралд оролцож буй гишүүдийн санал тэнцсэн тохиолдолд асуудлыг өөрийн саналаар шийдвэрлэх давуу эрхтэй.
3.16. ТУЗ-ийн шийдвэрүүдийг хуралд оролцож гишүүдийн дийлэнх олонхын саналын дагуу гаргана.
3.17. Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийг томилох шийдвэрийг гишүүдийн олонхын саналын дагуу аймгийн Засаг даргад уламжилна.
3.18. Гүйцэтгэх захиралтай байгуулах гэрээний нөхцөлийг батлах шийдвэрийг санал хураалтад оролцож буй гишүүдийн дийлэнх олонхын саналын дагуу гаргана. Гүйцэтгэх захирал энэ төрлийн асуудлаарх санал хураалтад оролцохгүй.
3.19. Хуралд оролцоогүй ч бичгээр саналаа гаргасан гишүүдийн саналыг хурлыг ирц бүрдэлт болон санал хураалтын дүн гаргахад тооцож үзнэ.
3.20. Дараах шийдвэрүүдийг гаргахад хуралд оролцож чадахгүй хүмүүсээс бичгээр санал хураахгүй. Үүнд:
3.20.1. Компанийн бизнесийн чиглэл, санхүү болон бизнесийн төлөвлөгөө батлах;
3.20.2. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал зарлах, хурлыг зохион байгуулахад шаардлагатай
шийдвэр гаргах;
3.20.3. Компанийн жилийн тайланг урьдчилсан байдлаар батлах;
3.20.4. Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал зарлах эсвэл зарлахаас татгалзах;
3.20.5. ТУЗ-ийн даргын сонгууль, чөлөөлөлт, дахин сонгууль;
3.20.6. Компанийн гүйцэтгэх удирдлагын сонгууль, тэдгээрийг албан тушаалаас нь чөлөөлөх;
3.20.7. Гүйцэтгэх удирдлагын эрх хэмжээг түр хугацаагаар түдгэлзүүлэх, өөрчлөх, томилох;
3.20.8. Компанийг өөрчлөн байгуулах, татан буулгах талаар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд санал хүргэх;
3.20.9. Сонирхлын зөрчилтэй болон их хэмжээний хэлцлийг батлах, хэлэлцэх.
Дөрөв.ТУЗ-ИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛ
4.1. ТУЗ-ийн нарийн бичгийн дарга зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хөтөлнө.
4.2. ТУЗ-ийн хурлын тэмдэглэлийг хурал дууссанаас хойш гурван (3) өдрийн дотор үйлдэнэ. Хурлын протокол дараах мэдээллээс бүрдэнэ. Үүнд:
4.2.2. Хурал болсон газар (хаяг), эхлэлсэн цаг;
4.2.3. Хурлын хэлэлцэх асуудал;
4.2.4. Хуралд оролцож байгаа оролцогчид болон хурлын ирцийн тоо;
4.2.5. Хуралд биечлэн оролцоогүй боловч бичгээр саналаа өгсөн гишүүд;
4.2.6. Санал хураасан асуудлууд, санал хураалтын дүн;
4.2.7. Гаргасан шийдвэрүүд;
4.3. ТУЗ-ийн хурлын тэмдэглэл дээр тэмдэглэлийн үнэн зөвийг хариуцсан ТУЗ-ийн дарга, хуралд оролцсон нийт гишүүд, ТУЗ-ийн нарийн бичиг гарын үсэг зурна.
4.4. Гишүүдийн бичгээр гаргасан саналуудыг тэмдэглэлд хавсаргана.
Тав.ТУЗ-ИЙН ГИШҮҮДИЙН ҮҮРЭГ, ХАРИУЦЛАГА
5.1. Гишүүд эрх, үүргээ дараах байдлаар хэрэгжүүлнэ. Үүнд:
5.1.1. Шийдвэр гаргахдаа ул суурьтай, үнэнч шударга хандаж, компани болон хувьцаа эзэмшигчдийн язгуур эрх ашгийн төлөө ажиллана. Өөрөөр хэлбэл бүх боломжит мэдээллийг анхаарч үзэх, ойролцоо нөхцөл байдалд анхааралтай, сайтар бодож боловсруулсан шийдвэр гаргах;
5.1.2. Зарлагдсан хурлуудад оролцох, сонгогдсон ТУЗ-ийн хороодынхоо ажилд оролцох;
5.1.3. Тодорхой бус, ойлгомжгүй асуудлуудын талаар тодруулга хийж, асуулт тавих;
5.1.4. ТУЗ-ийн хуралд оролцох боломжгүй болсон тохиолдолд оролцох боломжгүй шалтгаанаа ТУЗ-д урьдчилан мэдэгдэнэ;
5.1.5. Дараах ашиг, сонирхлын зөрчилдөөний дүрэм, журмын дагуу ажиллана. Үүнд:
5.1.5.1. Гишүүнээр ажиллаж буй компани болон түүний салбар компанийн үйл ажиллагаа, гэрээ, төсөлд хувийн арилжаа, ашиг сонирхлын улмаас (шууд болон шууд бус) оролцох бол энэ талаар ТУЗ-ийн даргад нэн даруй бичгээр мэдээлнэ;
5.1.5.3. ТУЗ-ийн гишүүнээр ажиллах үедээ олж мэдсэн нууц, дотоод болон бусад албан мэдээллийг ажиллах хугацаандаа болон гишүүнээс чөлөөлөгдсөний дараа гурван (3) жилийн турш дээрх мэдээллийг ашиглах ёсгүй хүмүүст задруулахгүй, хувийн ашиг сонирхол болон гуравдагч талын ашиг сонирхлын төлөө ашиглахгүй;
5.1.5.4. Компанийн нууц мэдээллийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах дотоод журмаар тогтоосон дүрэм, журмын дагуу ажиллах;
5.1.6. Хараат бус гишүүд хараат бус байдалд нь нөлөөлөх аливаа үйл ажиллагаанаас татгалзана. Хэрэв нөхцөл байдал байдалд өөрчлөлт орсны улмаас хараат бус гишүүн хараат бус байх боломжгүй болсон бол тухайн гишүүн энэ талаар ТУЗ-д бичгээр (15) хоногийн дотор мэдэгдэнэ.
5.1.7. ТУЗ-д компанийн бизнес болон санхүүгийн гүйцэтгэлийн талаар бүрэн, дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
5.2. Энэхүү дотоод журмын 11.1.5 зүйлд заасны дагуу гишүүд өөрсдийн гаргасан алдаа, албан үүргээ биелүүлээгүйгээс үүдэн компанид учирсан хохиролд хариуцлага хүлээнэ.
5.3. Компанид алдагдал учруулах шийдвэрийн эсрэг санал гаргасан эсвэл санал хураалтад оролцоогүй гишүүд учирсан хохиролд хариуцлага хүлээхгүй.
5.4. Гишүүдийн энгийн бизнес үйл ажиллагааны хариуцлагын үндэслэл, хэм хэмжээ, бусад холбогдох нөхцөл байдлын тодорхойлолтыг харгалзан үзнэ.
5.5. Энэхүү дотоод журмын 11.1.5.1-11.1.5.3 зүйлүүдийг зөрчиж шийдвэр гаргасан гишүүд хамтдаа хариуцлага хүлээх ба хохирлыг хувь тэнцүүлэн нөхөн төлнө.
---oOo---
Мэдээлэл хариуцагч: ТЗУХ-ийн мэргэжилтэн Ц.Энхтунгалаг утас:98651155
